“Ковид-19” халдварын улмаас 2923 хүн нас баржээ

“Ковид-19” халдварын улмаас 2923 хүн нас баржээ

ЭМЯ-ны мэдээлснээр, энэ сарын 29-ний өдрийн 12:00 цагийн байдлаар “Ковид-19” халдвараар  2923 хүн нас бараад байна. Харин халдвар авсан хүний тоо 85 220-д хүрсэн бол 39 411 хүн эдгэрчээ.

Коронавируст халдвараар ахмад настан, чихрийн шижин, даралт их, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Иймд ахмад настан, архаг өвчтэй хүн:
• Эмчийн хяналтад тогтмол байх
• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
• Холбоо барих хүний утасны дугаартай байх
• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
• Халуун, бүлээн шингэн зүйл уух
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй ядрахгүй байх
• Дулаан хувцаслах, даарахгүй байх
• Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Олон нийтийн газраар явахгүй байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах
ыг ЭМЯ зөвлөлөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.