АНУ, “Талибан” найрамдлын хэлэлцээр байгуулжээ

АНУ, “Талибан” найрамдлын хэлэлцээр байгуулжээ

ДОХА. /CNN/. АНУ болон “Талибан” бүлэглэлийн төлөөлөгчид Афганистанд 19 жил орчмын турш үргэлжилсэн дайныг дуусгах найрамдлын хэлэлцээрийг Катарын нийслэл Доха хотноо бямба гарагт байгуулжээ.


Найрамдлын хэлэлцээрт АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад болон “Талибан”-ы хэлэлцээний гол төлөөлөгч Мулла Абдул Гани Барадар нар гарын үсэг зуржээ. Уг баримт бичигт гарын үсэг зурах ёслолд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео оролцсон байна.


Энэхүү хэлэлцээрийг байгуулахаас өмнө АНУ, Афганистаны Засгийн газраас гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, "Талибан”-ыг үүрэг амлалтуудаа биелүүлсэн тохиолдолд АНУ Афганистан дахь цэргүүдээ 14 сарын дотор тус улсаас гаргах ажээ. Мөн АНУ уг хэлэлцээрийг байгуулснаас хойш 135 хоногийн дотор Афганистанд байгаа цэргүүдийнхээ тоог 8600 болгож бууруулах ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.