БНСУ-д байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа
БНСУ-ын Засгийн газраас энэ сарын 8-ны өдрөөс эхлэн тус улсын хилээр зөвхөн сүүлийн 72 цагийн дотор Ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг гарсан хариу бүхий хуудастай гадаадын иргэнийг нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Монгол Улсын иргэдийн хувьд дээрх шинжилгээний хуудсыг Монгол Улсын эрх бүхий байгууллагаас англи хэл дээр авсан байх шаардлагатай ба хэрэв монгол хэл дээр байвал англи эсвэл солонгос хэлний баталгаат орчуулга хийгдсэн байх шаардлага тавигдаж байна.
Дээрх баримт бичиггүй тохиолдолд агаарын тээвэрлэгч компани зорчигчийг онгоцонд суулгахгүй бөгөөд хилийн шалган нэвтрүүлэх явцад шинжилгээний хариу нь 72 цагаас хэтэрсэн, эсвэл шинжилгээний хариугүй иргэдийг нэвтрүүлэхгүй аж.
2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс хойш БНСУ-руу зөвхөн тус улсад байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.