Умард Солонгос батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилт дэвшүүлснээ зарлав

Умард Солонгос батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилт дэвшүүлснээ зарлав

Цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужингийнхаа тусгалыг 15 мянган км-т хүргэж нэмэгдүүлэхийг зорьж буйгаа БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Хөдөлмөрийн намын наймдугаар их хурлын үеэр мэдэгджээ. 

Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. 

Дайсны байд оновчтой цохилт өгөх чадвартай хослуулан тусгалын радиусыг нэмэгдүүлнэ гэдгийг Ким Жөн Ун мөн онцоллоо.

Түүнчлэн БНАСАУ 500 км хүртэлх зайд тагнуулын нислэг үйлдэх чадвартай нисгэгчгүй нисдэг аппаратуудыг хөгжүүлэхийг зорьж байна. Мөн цэргийн хиймэл дагуулыг тагнуулын зорилгоор ашиглана гэдгийг Ким Жөн Ун цохон тэмдэглэв.  

Пёньян цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой хэмээн Төрийн Зөвлөлийн дарга онцлон тэмдэглэхийн сацуу дуунаас үлэмж хурдан зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, цөмийн шумбагч онгоц бүтээгээд байгаагаа мэдэгдсэн байна. 

АНУ, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ мухардлаас гарахгүй бол Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены засгийн эрхэнд гарсан эхний саруудад БНАСАУ тив дамнасан баллистик пуужингуудын туршилтууд явуулж магадгүй тухай өмнө нь БНСУ-ын “Asan” Улс төрийн судалгааны хүрээлэнгийн илтгэлд дурджээ.

Ким Жон Ун мөн БНХАУ, ОХУ-тай хоёр талын харилцааг бэхжүүлэн, хөгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Тэрбээр эрин үеийн шаардлага нэг хувь заяагаар холбогдож, нийтийн аюулын эсрэг тэмцэлд нэгдсэн БНХАУ, БНАСАУ-ын хоёр ард түмэн, хоёр намын ах дүүгийн найрамдал, нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардаж байна гээд Хойд Солонгос ОХУ-тай харилцах харилцаандаа шинэ дэвшилд хүрэхийг эрмэлзэж байна гэв.

Солонгосын Хөдөлмөрийн намын ээлжит их хурал энэ сарын 5-нд эхэлсэн билээ. Өмнөх их хурал 2016 онд болсон бөгөөд хурлын үйл ажиллагаа дөрвөн хоног үргэлжилж байв.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Ун: Намын төлөө ард түмэн орших бус Ард түмний төлөө нам оршин байдаг. 2021-01-07

Солонгосын старт аппын но хауг Монголд нутагшуулна 2021-01-07

БНСУ-д 3 хүнээс Англиас гаралтай мутацад орж өөрчлөгдсөн ковид-19 вирус нэмж илэрлээ. 2021-01-08

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 674-өөр нэмэгдэж нийт 67358-д хүрэв. 2021-01-08

БНСУ-ын “Hyundai” АНУ-ын “Apple” цахилгаан автомашин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж магадгүй 2021-01-08

Умард Солонгос батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилт дэвшүүлснээ зарлав 2021-01-09

БНСУ-ын Засгийн газар 3 дахь удаагаа бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүллээ. 2021-01-11

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 451-ээр нэмэгдэж нийт 69114-д хүрэв. 2021-01-11

Өмнөд Солонгосчуудын дийлэнх нь Мүн Жэ Инд сэтгэл хангалуун бус байна 2021-01-11

БНСУ-д байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа 2021-01-11

Ким Жөн Уны СХН дахь албан тушаалын нэрийг ерөнхий нарийн бичгийн дарга болгон өөрчилжээ.  2021-01-11