БНСУ-ын “Hyundai” АНУ-ын “Apple” цахилгаан автомашин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж магадгүй

БНСУ-ын “Hyundai” АНУ-ын “Apple” цахилгаан автомашин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж магадгүй

БНСУ-ын “Hyundai” компани цахилгаан автомашин, цэнэг хураагуур хөгжүүлэх чиглэлд АНУ-ын “Apple” компанитай хамтран ажиллах талаар хэлэлцэж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ.

Энэхүү мэдээллийг гарсны дараа “Hyundai” автомашин үйлдвэрлэгч компанийн хувьцааны ханш 20 гаруй хувиар өссөн байна. “Apple”, “Hyundai” хэлэлцээгээ эхлүүлсэн боловч эхний шатандаа явж байгаа тул ямар ч шийдвэр гараагүй байна гэж БНСУ-ын автомашин үйлдвэрлэгчийн мэдэгдэлд дурджээ.

Өнгөрсөн 12 дугаар сард “Apple” автомат жолоодлоготой автомашиныг 2024 онд зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн үнэ цэн хурдацтай өсөн нэмэгдэж байгаатай зэрэгцэн энэ салбарын өрсөлдөөн улам ширүүсэх болоод байгаа юм.

Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “Apple” цахилгаан автомашинаа зах зээлд нийлүүлж эхлэхэд хамгийн багадаа таван жилийн хугацаа шаардлагатай ажээ. Тодруулбал, цар тахлын нөлөөллийн улмаас үйлдвэрлэлээ эхлүүлэх хугацаа нь хойшилж болзошгүй хэмээн тэд таамаглаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 870-аар нэмэгдэж нийт 66686-д хүрэв. 2021-01-07

Ким Жөн Ун: Намын төлөө ард түмэн орших бус Ард түмний төлөө нам оршин байдаг. 2021-01-07

Солонгосын старт аппын но хауг Монголд нутагшуулна 2021-01-07

БНСУ-д 3 хүнээс Англиас гаралтай мутацад орж өөрчлөгдсөн ковид-19 вирус нэмж илэрлээ. 2021-01-08

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 674-өөр нэмэгдэж нийт 67358-д хүрэв. 2021-01-08

БНСУ-ын “Hyundai” АНУ-ын “Apple” цахилгаан автомашин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж магадгүй 2021-01-08

Умард Солонгос батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилт дэвшүүлснээ зарлав 2021-01-09

БНСУ-ын Засгийн газар 3 дахь удаагаа бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүллээ. 2021-01-11

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 451-ээр нэмэгдэж нийт 69114-д хүрэв. 2021-01-11

Өмнөд Солонгосчуудын дийлэнх нь Мүн Жэ Инд сэтгэл хангалуун бус байна 2021-01-11

БНСУ-д байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа 2021-01-11