Дуудлага худалдааны тусламжийн сан байгуулан зээл олгож байна
Дэлхий нийтэд тархаад буй "COVID-19"-ийн халдварын цар тахлын нөхцөлд дэлхийн улс орнууд хэрхэн ажиллаж бизнесийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээний талаар МҮХАҮТ-аас танилцууллаа.
Танилцуулгад дурдсанаар Австрали улсад "COVID-19"-ийн халдварын цар тахлын нөхцөлд олон нийтийн үйлчилгээний газруудыг 4 ам дөрвөлжин метр талбайн дүрмээр ажиллахыг зөвшөөрчээ. Чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүдийг ариун цэврийн өндөр шалгуурыг хангаж, үйлчлүүлэгчийн тоог хязгаарлан ажиллуулж байна.
Грект Засгийн газраас ДНБ-ийн 14 хувьтай тэнцэх 24 тэрбум еврогын санхүүгийн багц арга хэмжээ авахаа зарлажээ. Үүнд:
- эрүүл мэндийн салбарт ажиллагч нарт үзүүлэх нэмэлт урамшуулал зэрэг эрүүл мэндийн зардал багтжээ.
- мөн эмзэг бүлгийн иргэд,бизнес эрхлэгчид, хувиараа ажил эрхлэгч нарт зориулсан тэтгэмж,
- орон сууцны зээлтэй өрхүүдэд үзүүлэх татаас,
- зээлийн батлан даалт, хүүгийн төлбөрийн татаас,
- дахин бүрдүүлэх боломжтой, урьдчилсан төлбөр, түрээсийн үнийг бууруулах, татвар, НД-ийн төлбөрийг хойшлуулах,
- тээврий үйлчилгээний НӨАТ-ыг бууруулах,
- банкууд зээлийн төлөлтийг хойшлуулах зэрэг арга хэмжээг тусгажээ.
Энэтхэг улс 20 их наяд рупи буюу 270 тэрбум ам.долларын, ДНБ-ийн 10 хувьтай тэнцэх төсөвтэй эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг зарлажээ.
Вьетнам улсад татварыг хөнгөлөх, татвар төлөх хугацааг хойшлуулах, газрын төлбөрийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Төв банкнаас бодлогын хүүг 0.25-1 нэгж хувиар бууруулсан. Цар тахлын нөлөөгөөр бизнес нь доголдсон ААН-үүдэд зарим арилжааны банкууд хүүгийн түвшинг бууруулжээ. Мөн хасагдаж тооцох хүүгийн зардлын дээд хэмжээг нэмэгдүүлэх тогтоол гарган баталжээ. 2022 оны 7 дугаар сарын 1 хүртэл хугацаанд электрон нэхэмжлэлийн үйл ажиллагааг зөвшөөрчээ. Тодорхой бүтээгдэхүүний жагсаалт гаргаж, тэдгээр бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, гаалиар хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрүүлж эхэлжээ.
Шинэ Зеланд улсад санхүүгийн системийг үргэлжлүүлэн дэмжих банкны хөрөнгийн сан нэмэгдүүлэх журмыг 12 сараар хойшлуулж, 2021 оны 7 дугаар сар хүртэл болгожээ. Төв банк нь шинээр хугацаат дуудлага худалдааны тусламжийн сан байгуулж, нийт арилжааны банканд 12 сар хүртэл хугацаанд зээл олгож байна. Тус улсад түр хугацааны татварын алдагдлыг буцаан шилжүүлэх бодлого барьж байна. Энд эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн тэтгэмжийг нэмжээ.
Тайландад "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх, эмчлэх, оношлохтой холбогдох бүх бараа, бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөөд байна. Хөл хорионы хугацаанд 3 сарын турш 165 ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг бүтэн болон хагас цагаар ажиллагсад, бие даан хөдөлмөр эрхлэгч зэрэг Нийгмийн даатгалын санд бүртгэлгүй иргэдэд олгоод байна.
БНСУ эдийн засгийн хямралыг тооцон ажиллагч нар даатгал олгох, ажилгүйдлийг хязгаарлах, шинээр ажлын байр бий болгохоортөлөвлөжээ. Ингэхдээ 1.13 сая цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал, хэрэглээг нэмэгдүүлэх, 230 мянган, энергийн хэмнэлттэй байшин барих замаар 1.9 сая ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтыг 2022 онд 67.7 их наяд, 2025 онд 60 их наяд воноор хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.