Ирланд улсад коронавирусний халдварын тархац огцом нэмэгдээд байна.

Ирланд улсад коронавирусний халдварын тархац огцом нэмэгдээд байна.

Ирланд улсад 6 долоо хоногийн хугацаатай хатуу хөл хориог 12-р сард сулласан юм. Энэ үед тус улсад коронавирусний халдварын тохиолдол харьцангуй цөөн байсан хэдий ч сүүлийн үед тархац огцом нэмэгдээд байна. Оксфордын их сургуулийн тооцоогоор Ирландын нэг сая хүн тутамд дунджаар 1300 гаруй шинэ халдварын тохиолдол ногдож байна. 5 сая орчим хүнтэй Ирланд дахь халдвар бусад улс орныхоос  хавьгүй өндөр байгаа юм. 

Өнгөрсөн баасан гарагт л гэхэд тус улсад 8000 гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ. Их Британид анх бүртгэгдсэн хувьссан коронавирус Ирландад бүртгэгдсэн нь халдварын тархац огцом нэмэгдэхэд нөлөө үзүүлсэн байх магадлалтай гэж үзэж байна. Үүнээс гадна шинэ жилийн баярын үеэр хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь Ирландад халдвар нэмэгдэх өөр нэгэн хүчин зүйл болсон байх магадлалтайг онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Трампын “Youtube” суваг дүрэм журмыг зөрчсөн тул түр хаагджээ. 2021-01-13

"Роснефть" Якутад байгалийн хийн томоохон орд газар илрүүлжээ 2021-01-13

Дуудлага худалдааны тусламжийн сан байгуулан зээл олгож байна 2021-01-13

Ромын Пап Франциск коронавирусний вакциныг хийлгэжээ. 2021-01-14

Японы засгийн газар гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөж байна 2021-01-14

Ирланд улсад коронавирусний халдварын тархац огцом нэмэгдээд байна. 2021-01-14

Германы Хаген хотын ахмадын асрамжийн газар коронавирусний вакцин хийлгэсэн хэд хэдэн хүн халдвар авчээ. 2021-01-14

ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ өнгөрсөн онд жилийн дүнгээр 2.9 хувиар буурчээ. 2021-01-14

АНУ-д өнөөдрийн байдлаар 23,044,857 хүн халдвар авч, 384,204 хүн нас баржээ 2021-01-14

Өчигдөр Индонезид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн 2021-01-15

Франц коронавирустэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгав 2021-01-15