ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ өнгөрсөн онд жилийн дүнгээр 2.9 хувиар буурчээ.
ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ өнгөрсөн онд жилийн дүнгээр 2.9 хувиар буурч, 107.76 тэрбум ам. доллар болжээ.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улсаас ОХУ руу хийсэн экспортын хэмжээ өнгөрсөн онд 1.7 хувиар өсөж, 50.58 тэрбум ам.долларт хүртсэн бол импорт 6.6 хувиар буурч, 57.18 тэрбум ам.доллар болсон байна.
Зөвхөн 12 дугаар сард хоёр улсын худалдааны хэмжээ 10.43 тэрбум ам.долларт хүрчээ. Хятадаас Орос руу хийсэн экспорт 5.27 тэрбум ам.доллар болсон импорт 5.16 тэрбум доллар болсон байна.
Хоёр улсын худалдааны эргэлт 2016 онд жилийн дүнгээр 2.2 хувиар өсөж, 69.52 тэрбум ам.доллар болж байв. 2017 онд энэ үзүүлэлт 20.8 хувиар өсөж, 84.07 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2018 онд 107 тэрбум ам.доллар давж, 27.1 хувиар өсжээ. Харин 2019 онд 3.4 хувиар өсөж, 110.75 тэрбум ам.доллароор хэмжигджээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.