Анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах шүүгчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барив

Анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах шүүгчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барив

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналтай байгаа шүүгч нарын нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ сарын 12-нд өргөн барилаа.

Тодруулбал, Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн саналыг хүргүүлжээ.

ШЕЗ-өөс нэр дэвшүүлсэн шүүгч нарыг дурдвал, Төмөрхуягийн Жавхлантөгсийг Дархан-Уул аймаг дахь,  Бөлтөшийн Раушаныг Ховд аймаг дахь,  харин Баясгалангийн Уранзаяаг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан тушаалд томилохыг тус тус санал болголоо.

Мөн Донийн Отгонбаатарыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Болдын Бат-Амгалан, Эрдэнэбаатарын Оюунтунгалаг нарыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохыг санал болгосон байна. 

Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан тушаалд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилох саналыг хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Санхүүгийн зохицуулах хороо 22 асуудал хэлэлцэн, шийдвэрлэжээ 2021-01-14

Баянгол дүүрэгт өнөөдөр зөвхөн 13-р сургууль дээр 09-18 цагийн хооронд шинжилгээ авна 2021-01-14

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Танд ийм мессеж, и-мэйл ирсэн юм биш биз? 2021-01-14

“Доха-Мастерс 2021” тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг маргааш эх орондоо ирнэ 2021-01-14

PCR шинжилгээнд хамрагдах иргэд өнөөдрөөс цахимаар цаг авна 2021-01-14

Анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах шүүгчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барив 2021-01-14

PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ. 2021-01-14

Халдвартай хүний ойрын хавьтал гэж үзсэн хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд тусгаарладаг. 2021-01-14

Завхан аймгийн Отгон суманд -49,6 хэм хүйтэрчээ 2021-01-14

COVID-19 халдварлаад эдгэрсэн хүмүүс генетикийн онцлогоос хамаарч эмнэл зүйн хам шинж илэрч байна 2021-01-14

Н.Лхагвасайхан: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед олныг хамарсан үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглосон. 2021-01-14