АНУ-д өнөөдрийн байдлаар 23,044,857 хүн халдвар авч, 384,204 хүн нас баржээ
Шинэ он гарсаар АНУ-д “COVID-19” халдварын гурван сая гаруй тохиолдол шинээр илэрснийг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.
АНУ-д 2020 оны нэгдүгээр сарын 22-нд халдварын анхны тохиолдол илэрснээс хойш 167 хоногийн дараа буюу долоодугаар сарын 8-нд халдвар авсан хүний тоо гурван саяд хүрч байжээ.
Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д өнөөдрийн байдлаар 23 044 857 хүн халдвар авч, 384 204 хүн нас баржээ. Тус улс нь эдгээр үзүүлэлтийн аль алинаар нь дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдэж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.