Пак Гын Хэгийн 20 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Пак Гын Хэгийн 20 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 20 жил хорих ялыг тус улсын Дээд шүүх хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.  

БНСУ-ын Ерөнхийлөгч асан нийтдээ 22 жилийг шоронд өнгөрүүлэхээр болж байна. Үүний хоёр жил нь 2016 оны парламентын сонгуульд хууль бусаар оролцсон хэргээр оноосон ял юм.

Пак Гын Хэ 2017 онд хариуцлага алдсаныхаа төлөө албан тушаалаасаа огцорч шүүхэд татагдсан (импичмент) юм. 2018 оны долдугаар сард анхан шатны шүүхээс түүнд авлигын хэргээр 15 жил, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр дахин таван жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны (16 сая ам.доллар) торгууль ногдуулжээ.

Дараа нь давж заалдах шатны шүүх хорих ялыг 30 жил болгон сунгасан байна. Улмаар шүүхийн шийдвэрийг хэд хэдэн удаа хянан хэлэлцэж, Ерөнхийлөгч асныг ялласан зарим зүйлчлэлийг хасжээ. Дээд шүүх Пак Гын Хэгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул дахин давж заалдах эрхгүй байна.

Үүний зэрэгцээ БНСУ-ын эрх баригч "Тобуро" Ардчилсан намын дарга Ли Нак Ён Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс Пак Гын Хе, мөн авлигын хэргээр 17 жил хоригдох ял эдэлж байгаа түүний өмнөх Ерөнхийлөгч Ли Мён Баг нарт өршөөл үзүүлэхийг хүсэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Төрийн тэргүүн байсан хүмүүсийг уучлах нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлнэ гэж Ли Нак Ён цохон тэмдэглэсэн байна.

Харин өмнөд солонгосчуудын дийлэнх нь энэ саналыг эсэргүүцэж байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүн харуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д халдварын тоо 70 мянга давлаа 2021-01-13

Өмнөд Солонгосын гарааны компани нохойн сэтгэл хөдлөлийг тодорхойлдог ухаалаг хүзүүвч бүтээжээ 2021-01-13

БНСУ-ын иргэдийн гар утсаа хэрэглэдэг хугацаа өсжээ 2021-01-13

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 524-өөр нэмэгдэж нийт 70,728-д хүрэв. 2021-01-14

БНСУ-ын иргэдийн дийлэнх нь коронавирусний вакцин хийлгэх гэж яарахгүй байна 2021-01-14

Пак Гын Хэгийн 20 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ 2021-01-14

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 513-аар нэмэгдэж нийт 71,241-д хүрэв. 2021-01-15

БНАСАУ шумбагч онгоцноос харвах алсын тусгалтай баллистик пуужингуудаа танилцуулжээ 2021-01-15

“Samsung Electronics” компани пүрэв гарагт “S21 Ultra” гэсэн ухаалаг гар утасныхаа гурван шинэ загварыг танилцууллаа 2021-01-15

“LG Uplus” 2G сүлжээг үйлчилгээнээсээ хална 2021-01-15

“Kia” 2027 он гэхэд долоон шинэ цахилгаан автомашин танилцуулна 2021-01-15