БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 513-аар нэмэгдэж нийт 71,241-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 01 дүгээр сарын 15-ны 00.00 цагийн байдлаар 513-аар нэмэгдэж нийт 71,241-д хүрэв. Шинээр илэрсэн 513 тохиолдлын 29 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 56,536 (+764) иргэн эдгэрсэн бол 1,217 (+22) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 4,978,075 (+52,716) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 4,744,511 (+59,622) иргэний хариу сөрөг гарч 162,323 (+7,419) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 13,488 (-273) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.