БНАСАУ шумбагч онгоцноос харвах алсын тусгалтай баллистик пуужингуудаа танилцуулжээ

БНАСАУ шумбагч онгоцноос харвах алсын тусгалтай баллистик пуужингуудаа танилцуулжээ

БНАСАУ-ын нийслэл Пёньян хотод пүрэв гаргийн орой Солонгосын Хөдөлмөрийн намын VIII их хуралд зориулсан хүндэтгэлийн цэргийн сүрт жагсаал болжээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, парадын үеэр шумбагч онгоцноос харвах алсын тусгалтай баллистик пуужингуудыг танилцуулжээ.

"БНАСАУ Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулж, дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг болох шумбагч онгоцноос харвадаг алсын тусгалтай баллистик пуужингуудыг талбай дээр нэг бүрчлэн үзүүллээ" хэмээн “КСNA” агентлаг мэдээлсэн байна.

Цэргийн парад Пёньян хотын Ким Ир Сений нэрэмжит талбайд болж, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун арга хэмжээнд оролцжээ. Энэ үеэр мөн тактикийн пуужин, өөрөө явагч их бууны суурилалтуудын шинэ загваруудыг үзүүлжээ.

Хөдөлмөрийн намын VIII их хурал 1 дүгээр сарын 5-наас 12-ны хугацаанд болсон юм. Өмнөх их хурал 2016 оны 5 дугаар сард болсон. Хамгийн сүүлд БНАСАУ-д 2020 оны 10 дугаар сард Солонгосын Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан цэргийн парад болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын иргэдийн гар утсаа хэрэглэдэг хугацаа өсжээ 2021-01-13

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 524-өөр нэмэгдэж нийт 70,728-д хүрэв. 2021-01-14

БНСУ-ын иргэдийн дийлэнх нь коронавирусний вакцин хийлгэх гэж яарахгүй байна 2021-01-14

Пак Гын Хэгийн 20 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ 2021-01-14

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 513-аар нэмэгдэж нийт 71,241-д хүрэв. 2021-01-15

БНАСАУ шумбагч онгоцноос харвах алсын тусгалтай баллистик пуужингуудаа танилцуулжээ 2021-01-15

“Samsung Electronics” компани пүрэв гарагт “S21 Ultra” гэсэн ухаалаг гар утасныхаа гурван шинэ загварыг танилцууллаа 2021-01-15

“LG Uplus” 2G сүлжээг үйлчилгээнээсээ хална 2021-01-15

“Kia” 2027 он гэхэд долоон шинэ цахилгаан автомашин танилцуулна 2021-01-15

БНСУ-ын Гёнги аймаг гадаад иргэдээ ч тэтгэлэгт хамрагдуулна. 2021-01-17

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 389-өөр нэмэгдэж нийт 72,729-д хүрэв. 2021-01-18