Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрчээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрчээ. 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн тусгаарлалтад байса 4 хүн, Баянзүрх дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанийн 6 ажилтан, мөн өргөжүүлсэн тандалт хийж буй Баянзүрх дүүргийн 17-р хорооны шинжилгээнээс 6 хүнээс халдвар илэрсэн. Бусад нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс байна. 

Баянзүрх дүүргийн 17-р хороонд халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор өргөжүүлсэн тандалт хийж, 6000 гаруй хүнээс шинжилгээ авсан. Эдгээрээс хоёр өдрийн хугацаанд нийт 12 хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. Өчигдрийн батлагдсан тохиолдлуудын ар гэрийг тусгаарлах ажил өргөн хүрээнд хийж байна. Өнөөдрийн байдлаар 1353 хүн ойрын хавьтлаар, 2859 хоёрдогч хавьтлаар бүртгэгдээд байна. Иргэдэд анхааруулахад, сүүлийн үед ирж байгаа коронавирусний халдвар авсан хүмүүс маш хүнд ирж байна. Томуу, амьсгалын замын халдвар үүссэн үедээ эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлж, дараа нь эмнэлгээс эмнэлэг дамжин үзүүлэхдээ халдвар авсан, хүндэрсэн байх талтай байна. Энэ нь бусдад халдвар тараах магадлалыг нэмэгдүүлж байна. Өчигдрийн нэг батлагдсан тохиолдол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт өмнөх өдөр нь ирсэн байсан. Тус эмнэлгийнхэн яаралтай шинжилгээ авч, тусгаарлан ажиглах байрандаа эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн тул хавьтагчийн тоо бага байна. Ханиадтай мөртлөө ажлаа хийж байгаа хүмүүс байна. Өвдсөн үедээ олон хүнтэй газар ажилламааргүй байна. Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж, мэдээлэл авах хэрэгтэй" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 2021-01-16

ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн хэмээжээ 2021-01-16

ЭМДЕГ: Эмнэлэгт ЭМД-ын дэвтэргүйгээр регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой 2021-01-16

Б.Эрдэнэбаяр УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдлоо 2021-01-16

Амралтын өдрүүдэд ААН, байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулна 2021-01-16

Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрчээ.  2021-01-16

Д.Нарангэрэл: Худалдааны төв, дэлгүүрүүд иргэдэд үйлчлэх хөтөч ажиллуулах шаардлагатай 2021-01-16

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна 2021-01-16

Амралтын өдрүүдэд шинжилгээний цэгүүд ажиллахгүй 2021-01-16

Товчоодоор нэвтэрсэн 6288 хүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй 2021-01-16

Налайхын ЭМТ-д томоохон тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо. 2021-01-16