Товчоодоор нэвтэрсэн 6288 хүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй

Товчоодоор нэвтэрсэн 6288 хүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй

2021 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1518 тээврийн хэрэгслээр 3178 зорчигч хот руу нэвтэрч, 1629 тээврийн хэрэгслээр 3110 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт 6288 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт 168.275 автомашины 408.659 иргэнд эрүүл мэндийн хяналт хийсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Амралтын өдрүүдэд ААН, байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулна 2021-01-16

Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрчээ.  2021-01-16

Д.Нарангэрэл: Худалдааны төв, дэлгүүрүүд иргэдэд үйлчлэх хөтөч ажиллуулах шаардлагатай 2021-01-16

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна 2021-01-16

Амралтын өдрүүдэд шинжилгээний цэгүүд ажиллахгүй 2021-01-16

Товчоодоор нэвтэрсэн 6288 хүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй 2021-01-16

Налайхын ЭМТ-д томоохон тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо. 2021-01-16

Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дахь голомт хумигджээ 2021-01-16

Сайтын сэтгүүлчдийг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлнэ 2021-01-16

Иргэд www.eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлнэ 2021-01-16

Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч Финланд улсыг зорив. 2021-01-16