Д.Нарангэрэл: Худалдааны төв, дэлгүүрүүд иргэдэд үйлчлэх хөтөч ажиллуулах шаардлагатай

Д.Нарангэрэл: Худалдааны төв, дэлгүүрүүд иргэдэд үйлчлэх хөтөч ажиллуулах шаардлагатай

Томоохон худалдааны төв, дэлгүүрүүд иргэдэд үйлчлэх хөтөч ажиллуулах шаардлагатай байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвлөлөө.

Дэлхий нийтэд коронавирусээр халдварласан хүмүүсийн 50 хувь нь шинж тэмдэггүй байгаа юм. Монгол Улсад ч шинж тэмдэггүй иргэд олны дунд явж байх магадлалтай байгаа юм. Манай улсны томоохон зах, худалдааны төвүүд хүн хоорондын зай барих тэмдэглэгээг хангалттай сайн хийсэн ч иргэд тухайн тэмдэглэгээн дээр зогсохгүй байна. Тиймээс хөтөч ажиллуулж, иргэдийн тэмдэглэгээн дээр зогсооход анхаарах хэрэгтэйг тэрбээр зөвлөсөн юм.

Түүнчлэн, “Иргэд өөрийнхөө байнга үйлчлүүлдэг дэлгүүрээс худалдан авалт хийх хэрэгтэй. Учир нь тухайн хүн байнга ордог дэлгүүртээ хаана, ямар бараа байгааг сайн мэдэх тул цаг хэмнэнэ. Дэлгүүрээр орохдоо нимгэн бээлий өмсөх, олон бараанд гар хүрэхгүй байх, амталгаа хийхгүй байх, бэлэн мөнгөөр бус картаар төлбөр тооцоо хийх хэрэгтэй. Түүнчлэн амны хаалт, бээлнийээс гадна нүдний шил зүүх нь коронавирусний эрсдэлээс сэргийлэхэд үр дүнтэй гэж дэлхий нийт үзэж байгаа” хэмээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн хэмээжээ 2021-01-16

ЭМДЕГ: Эмнэлэгт ЭМД-ын дэвтэргүйгээр регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой 2021-01-16

Б.Эрдэнэбаяр УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдлоо 2021-01-16

Амралтын өдрүүдэд ААН, байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулна 2021-01-16

Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрчээ.  2021-01-16

Д.Нарангэрэл: Худалдааны төв, дэлгүүрүүд иргэдэд үйлчлэх хөтөч ажиллуулах шаардлагатай 2021-01-16

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна 2021-01-16

Амралтын өдрүүдэд шинжилгээний цэгүүд ажиллахгүй 2021-01-16

Товчоодоор нэвтэрсэн 6288 хүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй 2021-01-16

Налайхын ЭМТ-д томоохон тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо. 2021-01-16

Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дахь голомт хумигджээ 2021-01-16