Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дахь голомт хумигджээ

Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дахь голомт хумигджээ

Коронавирусний халдвар голомтлон гарсантай холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тодорхой байршилд хэсэгчлэн хязгаарлалт хийж 5023 иргэнийг коронавирус илрүүлэх, тандах PCR шинжилгээнд хамрууллаа.

Шинжилгээнд хамрагдсан бүх иргэний хариу сөрөг гарч халдвартай тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэхүү шинжилгээг 2021 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт голомтлон гарсан коронавируст халдварын тандалт судалгааг амжилттай хийж, тархалтыг хумьж чадлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.