Д.Нямхүү: Эх, нярайн ар гэрээс УУЧЛАЛТ гуйсан, дахиж алдаа гаргахгүй

Д.Нямхүү: Эх, нярайн ар гэрээс УУЧЛАЛТ гуйсан, дахиж алдаа гаргахгүй

"Өргөө" амаржих газарт төрсөн эмэгтэй халдвар авсан болох нь батлагдсан билээ. Тэгвэл түүнийг өчигдөр /2021.01.20/ хүүхдийнх нь хамт ХӨСҮТ-д шилжүүлж, тусгаарлсан байдаг. Ингэхдээ тухайн дөнгөж төрсөн эмэгтэйг нимгэн хувцас, углааштай, хүүхдийг нь нимгэн өлгийтэй ХӨСҮТ-ийн авто машинд суулгаж байгаа бичлэг, зураг цацагдаж, олон нийтийг бухимдуулаад байна. 

Үүнтэй холбогдуулан өнөөдрийн /2021.01.21/ 11:00 цагийн Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Халдвар авсан "Өргөө" амаржих газарт төрсөн эхийн өчигдөр тодорхойлсон. Эрүүл мэндийн сайдын дүрэм, журмыг мөрдөөгүй. Төрсөн эхэд гадуур хувцас өмсүүлээгүй, хүүхдийг нимгэн өлгийтэй нөгөө эмнэлэгт шилжүүлсэн явдал гарлаа. Нэгдүгээр төрөх бол тусгаарлах өрөөтэй. Тодорхой хугацаанд тусгаарлах өрөө бүх эмнэлгийн байгууллагын стандартад байдаг. Тэр өрөөнд байхад нь хувцаслаж гарах боломж байсан. Энэ бол их хариуцлаггүй үйлдэл. Бид энэхүү үйл явдалд их харамсаж байна. Эрүүл мэндийн яамнаас энэ бүх үйлдэлд тухайн эмэгтэй болон ар гэрээс нь уучлал гуйж байна. Бид бүх зүйлд хариуцлага тооцож ажиллах болно. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Өргөө амаржих газарт хариуцлага тооцохоор албан тоотыг хүргүүлсэн. Тэдэнд хариуцлага тооцох эрх нь Хотын даргад бий. ХӨСҮТ-ийн ажилчдыг сэтгэлгүй гэж хэлэхээс аргагүй. Энд ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд шууд хариуцлага тооцно" гэж ярилаа. 

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Амаржсан эх, хүүхэд хоёрыг ХӨСҮТ-д авч ирэхэд алдаа дутагдал гарсан. Ар гэрээс нь уучлал хүссэн. Ахин алдаа дутагдал гаргахгүйгээр ажиллах болно" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна 2021-01-20

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг цахимаар бүрэн авч байна 2021-01-20

13318 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. 2021-01-20

Ж.Энхбат: Хулгайгаар хотоос гарах, орох хөдөлгөөн гарсаар байна 2021-01-20

Товчоодоор хот руу 4331 иргэн нэвтэрч, 3718 зорчигч гарсан байна 2021-01-20

Д.Нямхүү: Эх, нярайн ар гэрээс УУЧЛАЛТ гуйсан, дахиж алдаа гаргахгүй 2021-01-20

Баянгол дүүргийн захуудад QR кодын ашиглалт хангалтгүй байна 2021-01-20

Я.Амаржаргал: Хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан хүмүүст хариуцлага тооцно 2021-01-20

Т.Ганболд: Хууль бол эрх мэдэлтнүүдийг хамгаалдаг хэрэгсэл биш 2021-01-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна 2021-01-20

ЗГ: "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна 2021-01-20