Баянгол дүүргийн захуудад QR кодын ашиглалт хангалтгүй байна

Баянгол дүүргийн захуудад QR кодын ашиглалт хангалтгүй байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Баянгол дүүргийн Онцгой Комиссоос дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс 1, 2, Гэгээ, Барс 2, Sunday-2, Таван-Эрдэнэ, Бэст” захуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар дээрх 6 худалдаа, үйлчилгээний байгууллагын бүртгэлийн QR кодын ашиглалт хангалтгүй байв.

ДОК-ын Ажлын хэсэг “Covid 19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгч, бүртгэлийн QR кодыг худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлж иргэдээр тогтмол уншуулж хэвших, ухаалаг утасгүй тохиолдолд иргэдийн иргэний үнэмлэхний QR кодыг аж ахуйн нэгж, байгууллага уншуулах, мөн иргэд үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, гар ариутгагчийг байршуулж ажиллах заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа.

Иймд, иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм. Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд УРИАЛЖ байна гэж Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг цахимаар бүрэн авч байна 2021-01-20

13318 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. 2021-01-20

Ж.Энхбат: Хулгайгаар хотоос гарах, орох хөдөлгөөн гарсаар байна 2021-01-20

Товчоодоор хот руу 4331 иргэн нэвтэрч, 3718 зорчигч гарсан байна 2021-01-20

Д.Нямхүү: Эх, нярайн ар гэрээс УУЧЛАЛТ гуйсан, дахиж алдаа гаргахгүй 2021-01-20

Баянгол дүүргийн захуудад QR кодын ашиглалт хангалтгүй байна 2021-01-20

Я.Амаржаргал: Хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан хүмүүст хариуцлага тооцно 2021-01-20

Т.Ганболд: Хууль бол эрх мэдэлтнүүдийг хамгаалдаг хэрэгсэл биш 2021-01-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна 2021-01-20

ЗГ: "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна 2021-01-20

БНСУ-ын “Онпүүм” ХХК-иас 50 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт хандивлав 2021-01-20