Я.Амаржаргал: Хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан хүмүүст хариуцлага тооцно

Я.Амаржаргал: Хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан хүмүүст хариуцлага тооцно

Нийслэлийн “Өргөө” амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт нярайлсан коронавирусний халдвартай эхийг ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө сэтгэлгүй хандан, алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох албан тоотыг ЭМЯ-наас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт хүргүүллээ.

Өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэхэд хэрхэн хүлээлцэх, шилжүүлэх, эмч дуудах, унаа зохицуулах дүрэм журам байдаг ч ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд мөрдөөгүй тул ЭМЯ эмнэлгийн удирдлагад хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг тус яамны ТНБД Я.Амаржаргал 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.  

Тэрбээр, “Амаржсан ээжид халдвар илэрснийг тодорхойлж, тусгаарлах өрөөнд хувцас өмсгөөд зөөвөрлөх журам мөрдөөгүйгээс тухайн ээжийг гадуур хувцасгүй, нярайг нимгэн өлгийтэй зөөвөрлөсөн хариуцлагагүй үйлдэл гарлаа. ЭМЯ энэ үйл явдалд харамсаж, амаржсан ээжээс болон гэр бүлийнхнээс нь уучлал гуйж байна” гэлээ.

Удахгүй нярайлах болон “Өргөө” амаржих газраар үйлчлүүлэх ээжүүд тус эмнэлэгт халдвар гарсантай холбоотой хуваарийн дагуу өөр эмнэлгээр үйлчлүүлэх юм.

ХУД-ийн эх барихын тусламж үйлчилгээг “Хүрээ” амаржих газар буюу хоёрдугаар төрөх, Чингэлтэй дүүргийн тусламж үйлчилгээг “Амгалан” амаржих газар буюу гуравдугаар төрөх, Баянгол дүүргийн тусламж үйлчилгээг “Гурван гал” эмнэлэг үзүүлэхээр боллоо.

Өчигдөр “Өргөө” амаржих газарт эмчлүүлж байсан 274 хүн, 92 эмч ажилтнаас шинжилгээ авахад одоогоор бүгд сөрөг хариу гарчээ.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны эцсийн байдлаар 4459 эрүүл мэндийн байгууллага эмнэлэг ажиллаж байв. Үүнд 12 төрөлжсөн мэргэжлийн, бүсийн оношлогоо эмчилгээний 5 төв, аймгийн 16 нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн 6 нэгдсэн эмнэлэг, сумын 321 эрүүл мэндийн төв, өрхийн 245 эрүүл мэндийн төв хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 54 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж бана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

13318 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. 2021-01-20

Ж.Энхбат: Хулгайгаар хотоос гарах, орох хөдөлгөөн гарсаар байна 2021-01-20

Товчоодоор хот руу 4331 иргэн нэвтэрч, 3718 зорчигч гарсан байна 2021-01-20

Д.Нямхүү: Эх, нярайн ар гэрээс УУЧЛАЛТ гуйсан, дахиж алдаа гаргахгүй 2021-01-20

Баянгол дүүргийн захуудад QR кодын ашиглалт хангалтгүй байна 2021-01-20

Я.Амаржаргал: Хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан хүмүүст хариуцлага тооцно 2021-01-20

Т.Ганболд: Хууль бол эрх мэдэлтнүүдийг хамгаалдаг хэрэгсэл биш 2021-01-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна 2021-01-20

ЗГ: "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна 2021-01-20

БНСУ-ын “Онпүүм” ХХК-иас 50 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт хандивлав 2021-01-20

ЗГ: Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2021-01-20