“Ковид-19” халдварын улмаас 3044 хүн нас баржээ

“Ковид-19” халдварын улмаас 3044 хүн нас баржээ

ЭМЯ-ны мэдээлснээр, 2020 оны гуравдугаар сарын 2-ны 10:00 цагийн байдлаар “Ковид-19” халдвараар 3044 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 89040-д хүрсэн бол 45023 хүн эдгэрчээ.    

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. 

1. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;

2. Амны хаалт тогтмол хэрэглэх;

3. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх;

4. Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;

5. Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;

6. Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;

7. Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;

8. Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.