Израилд 16-18 насныхныг элсэлтийн шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлэхийн тулд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ.

Израилд 16-18 насныхныг элсэлтийн шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлэхийн тулд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ.

Израилд 16-18 насныхныг элсэлтийн шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлэхийн тулд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. Израилд өнгөрсөн 12 дугаар сарын 19-нөөс хойш есөн сая хүн амын дөрөвний нэг гаруй нь “Pfizer” компанийн вакцины эхний тунг хийлгэсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Израилд эхний ээлжид өндөр настнууд болон халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг дархлаажуулсан бол одоо 40 болон түүнээс дээш насны хүмүүс вакцинжуулалтад хамрагдах боломжтой болжээ. Израил ирэх хоёрдугаар сараас эдийн засгаа сэргээж эхэлнэ хэмээн найдаж байгаа ажээ.

"16-18 насны сурагчдыг эцэг эхийнх нь зөвшөөрөлтэйгээр дархлаажуулснаар хичээлдээ явах, шалгалтаа өгөх боломжтой болно" гэж Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Израилын ахлах сургуулийн сурагчдын төгсөлтийн шалгалт их сургуульд элсэхэд чухал ач холбогдолтой юм. Боловсролын яамны мэдээлснээр, сургуулиудыг ирэх сараас нээх эсэхийг шийдвэрлэхэд одооогоор эрт байгаа ажээ.

“COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг 12 дугаар сарын 19-нд хамгийн хурдтайгаар эхлүүлсэн Израил 2020 оны эцэс гэхэд хүн амынхаа 10 хувийг дархлаажуулжээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Израилд коронавирусний халдварын 596 мянга гаруй тохиолдол илэрч, 4392 хүн нас барсан байна.

Ташрамд дурдахад, Израилын Засгийн газар коронавирусний шинэ хувилбарууд тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд улс орондоо ирэх болон явах зорчигч тээврийн нислэгийг даваа гаргийн оройноос энэ сарыг дуустал нэг долоо хоногоор зогсоожээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“AstraZeneca” вакциныхаа нийлүүлэлтийг бууруулж байгаагаа мэдэгджээ 2021-01-23

Иран улсын эрх баригчид “Bitcoin” криптовалютыг буруутгажээ. 2021-01-23

Чилид 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамигийн түгшүүр зарлав 2021-01-24

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор коронавирусний халдвар авсан 2021-01-25

Израил улс Абу-Даби хотноо ням гарагт Элчин сайдын яамаа нээжээ. 2021-01-25

Израилд 16-18 насныхныг элсэлтийн шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлэхийн тулд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 2021-01-25

АНУ-д халдвар авсан хүний тоо нэмэгдсэнийг тангараг өргөх ёслолтой холбожээ 2021-01-25

Аргентин улсын дэд ерөнхийлөгч Оросын коронавирусний эсрэг вакцины эхний тунг тариулжээ. 2021-01-25

Ж.Байден хилээр нэвтрэх хязгаарлалтыг дахин тогтооно 2021-01-25

“Газпром” Монголд тусгай зориулалтын компани байгуулав 2021-01-25

Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газар нээгдэнэ 2021-01-26