Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газар нээгдэнэ

Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газар нээгдэнэ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээх тухай захирамжид гарын үсэг зурлаа. Баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд даваа гарагт нийтэлжээ.

"ОХУ-ын Гадаад хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, ОХУ-ын Аюулгүй байдлын алба, Приморийн хязгаарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Оросын Холбооны Улс дахь  Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотод нээх Монголын талын хүсэлтийг зөвшөөрсүгэй" гэж захирамжид дурдсан байна.

Ерөнхий сайд мөн түрээслэх буюу худалдан авах нөхцөлтэйгөөр албан болон орон сууцны байраар хангах зэргээр худалдааны төлөөлөгчийн газраа тохинуулахад нь Монгол Улсад туслах, мөн зохион байгуулалтын бусад асуудлыг шийдвэрлэхийг Приморийн хязгаарын Засгийн газарт зөвлөв.

Төлөөлөгчийн газрыг хэдийд нээх талаар мэдээлээгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Израилд 16-18 насныхныг элсэлтийн шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлэхийн тулд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 2021-01-25

АНУ-д халдвар авсан хүний тоо нэмэгдсэнийг тангараг өргөх ёслолтой холбожээ 2021-01-25

Аргентин улсын дэд ерөнхийлөгч Оросын коронавирусний эсрэг вакцины эхний тунг тариулжээ. 2021-01-25

Ж.Байден хилээр нэвтрэх хязгаарлалтыг дахин тогтооно 2021-01-25

“Газпром” Монголд тусгай зориулалтын компани байгуулав 2021-01-25

Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газар нээгдэнэ 2021-01-26

Нидерланд улсын иргэд хөл хорионы арга хэмжээг чангатгаад байгааг эсэргүүцсэн жагсав 2021-01-26

Коронавирусний эсрэг вакцинжуулалтын аяныг Израиль улс манлайлж байна. 2021-01-26

Олон улсын паралимпын хороо албан ёсоор мэдэгдэл хийв 2021-01-26

ОХУ: Финланд, Вьетнам, Энэтхэг, Катар гэсэн дөрвөн улсын иргэдийн улс оронд нь нэвтрэх хязгаарлалтыг цуцаллаа 2021-01-26

Европын Холбооны улс орнуудад үйлдвэрлэгдсэн вакцины экспортод Европын Комисс хяналт тавих шийдвэр гаргажээ. 2021-01-26