Аргентин улсын дэд ерөнхийлөгч Оросын коронавирусний эсрэг вакцины эхний тунг тариулжээ.

Аргентин улсын дэд ерөнхийлөгч Оросын коронавирусний эсрэг вакцины эхний тунг тариулжээ.

Аргентин улсын дэд ерөнхийлөгч Оросын коронавирусний эсрэг вакцины эхний тунг тариулжээ. Тус улсын ерөнхийлөгчийн албыг хоёр удаа хашиж байсан дэд ерөнхийлөгч Фернандес де Киршнер твиттер хуудсандаа “зөвхөн өөрийгөө бус,  ард иргэддээ ч бас анхаарч байгаа” гэдгээ онцлон хэлжээ.

Тэрбээр өдгөө 67 настай юм. Аргентин улсад коронавирусний эсрэг вакцинжуулалтын эхний тунг тарих аян өнгөрсөн сард эхэлсэн байна. Тус улсын албаныхан тарилгад юун түрүүнд эрүүл мэндийн салбарын ажиллагсад, батлан хамгаалах, аюулгүйн албаныхан, багш нар болон 60 дээш насны ахмадуудыг  хамруулахыг зорьж байна.  Аргентин улс нь коронавирусний халдвар хамгийн өндөртэй орнуудын жагсаалтад багтаад байгаа.

Тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 1.8 саяд хүрсэн бол 45 мянган хүн нас бараад байна. Тус улс Оросын Спутник вакцины хоёр дахь багцыг өнгөрсөн бямба гарагт хүлээн авчээ. 300 мянган тун вакциныг Москвагаас  Аргентин уруу тусгай нислэгээр тээвэрлэсэн талаар Ройтерс дамжуулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Чилид 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамигийн түгшүүр зарлав 2021-01-24

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор коронавирусний халдвар авсан 2021-01-25

Израил улс Абу-Даби хотноо ням гарагт Элчин сайдын яамаа нээжээ. 2021-01-25

Израилд 16-18 насныхныг элсэлтийн шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлэхийн тулд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 2021-01-25

АНУ-д халдвар авсан хүний тоо нэмэгдсэнийг тангараг өргөх ёслолтой холбожээ 2021-01-25

Аргентин улсын дэд ерөнхийлөгч Оросын коронавирусний эсрэг вакцины эхний тунг тариулжээ. 2021-01-25

Ж.Байден хилээр нэвтрэх хязгаарлалтыг дахин тогтооно 2021-01-25

“Газпром” Монголд тусгай зориулалтын компани байгуулав 2021-01-25

Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газар нээгдэнэ 2021-01-26

Нидерланд улсын иргэд хөл хорионы арга хэмжээг чангатгаад байгааг эсэргүүцсэн жагсав 2021-01-26

Коронавирусний эсрэг вакцинжуулалтын аяныг Израиль улс манлайлж байна. 2021-01-26