COVID-19: Хоолны зөвлөмж
Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжинэ.
ШИНГЭНИЙ ХЭРЭГЛЭЭ:
• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
ӨӨХ, ТОСНЫ ХЭРЭГЛЭЭ:
• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
• Транс тос хэрэглэхгүй байх
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН:
• Халуун шөлтэй хоол идэх
• Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО:
• Нимбэг, чацаргана, аньс, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
ГУРИЛ, ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН:
• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
СҮҮН, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН:
• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.