Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгээр хавдрын 10 тохиолдлын 9-өөс сэргийлж чадна

Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгээр хавдрын 10 тохиолдлын 9-өөс сэргийлж чадна

“Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг болсоор 21 дэх жилтэйгээ золгож байна. ХААН Банкны хувьд Хавдрын эсрэг Үндэсний аяныг 2011 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.

ХААН Банк Сан “Хавдрын эсрэг Үндэсний аян”-ыг 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд Монгол орныг гурван удаа бүтэн тойрч, 150 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 10 мянга гаруй эмч мэргэжилтнийг мэргэшүүлж, 500 гаруй удаагийн яаралтай мэс засал хийж, хорт хавдрын 600 гаруй тохиолдлыг илрүүлсэн үр дүнтэй байна.


ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙН ТАЛААРХ ТОО БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ:

  • 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 дугаар чуулган болж, Дэлхий дахины “Тогтвортой хөгжлийн зорилго”, Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д хорт хавдрын асуудал тусгагдсан. 2030 он гэхэд халдварт бус өвчний (зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин гэх мэт) шалтгаан нас баралтыг 1/3-ээр буруулна гэсэн зорилт тавьжээ.
  • ДЭМБ-ын 2018 оны судалгаагаар 100 мянган хүнд ногдох хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 197,9 байгаа бол манай улсад энэ үзүүлэлт 229,2 байна. Мөн 100 мянган хүнд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралтын дэлхийн дундаж үзүүлэлт 101,1 байхад манай улсад энэ үзүүлэлт 229,2 байна.
  • Монгол улсын хүн амын нас баралтын 25 хувь нь хорт хавдрын шалтгаантай байна.
  • Хорт хавдрын 73 хувийг хянах, сэргийлэх боломжтой.
  • 100,000 хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл болон нас баралтын үзүүлэлтээр Увс, Говь-Алтай, Ховд, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг улсын дунджаас өндөр.
  • Элэгний хорт хавдрын 80.1 хувь, ходоодны хорт хавдрын 86.5 хувь, умайн хүзүүний хорт хавдрын 50.6 хувь нь өвчний хожуу буюу III, IV шатандаа оношлогдож байна гэсэн харамсалтай үзүүлэлт бий.
  • Зүүн Өмнөд Азийн бүс нутгуудад дунджаар 100 мянган хүн амд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин 10.9 тохиолдол, нас баралтын түвшин 4.1 тохиолдол байгаа бол Монгол улсад 100 мянган хүн амд 23.5 тохиолдол, нас баралт 10.2 тохиолдол байгаа нь бүс дотроо хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
  • Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг хийснээр хавдрын 10 тохиолдлын 9-өөс сэргийлж чадна.

Жич: ДЭМБ-аас 5 жил тутам 1 удаа хавдрын нэгдсэн тоо мэдээг гаргадаг учраас 2018 оны мэдээллүүд сүүлийн байдлаар баримтлагдан явж байгаа юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.