Уханиас монгол иргэдээ авчирсан нисэх бүрэлдэхүүнийг шагналаа
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод хөл хорионд орсон монгол иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирсан билээ.
Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан COVID-19 вирусийн халдварын голомт БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон монгол иргэдийг эх орондоо авчрах шийдвэрийг амжилттай биелүүлсэн МИАТ ТӨХК-ийн Г.Баатарцогт даргатай нисэх баг бүрэлдэхүүнийг зам тээврийн салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.
Ухань хотод Монгол Улсаас 33 оюутан сурч байсан ба 31 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан юм Тусгай үүргийн онгоцоор ирсэн 31 оюутан, нэг хүүхэд болон нисэх баг бүрэлдэхүүн бүгд журмын дагуу ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлагдсан юм
Эх сурвалж: МИАТ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.