Буцалсан халуун ус вирусээс сэргийлнэ
Хятадын профессор Жүн Наньшань коронавирусээс сэргийлэх ийм зөвлөмж боловсруулжээ. Монголчууд бид ч түүний зөвлөгөөг дагахад гэмгүй.
Ажлын өрөөнд
-Орчноо цэвэр байлгах
-Нэг дор олуулаа суудаг бол хоорондоо 1 м-ээс хол зайтай суух
-Амны хаалт байнга зүүх
-2 цаг тутамд гаднаас цэвэр агаар оруулах
-Цай, усаа тагтай аяганд байлгах
-Гараа ойр ойрхон угаах
-Буцалсан халуун ус сайн уух
Хоолны газарт
-Аль болохоор цөөн цөөнөөр ээлжлэн хооллох
-Хоорондоо 1 м-ээс хол зайтай суух
-Хоорондоо юм ярилгүйгээр хурдан хооллох
-Түүхий, бүрэн боловсруулаагүй бүтээгдэхүүн идэхгүй байх
Цахилгаан шатанд
-Аль болохоор цахилгаан шатанд суухгүй байх
-1-5 дугаар давхрынхан явган шатаар явж байх
-Амны хаалт зүүх
-Шатны товчлуурт хүрсэн бол буугаад гараа угаах
Ариун цэврийн өрөөнд
-Гоожуурыг байнга цэвэрлэж, ариутгах
-Алчуур, бээлий зэрэг цэвэрлэгээний материалыг өрөө бүрт сольж хэрэглэх (Цэвэрлэгээний нэг л материалаа олон газарт хэрэглэхийг хориглоно)
-Байнга цэвэр агаар оруулж, агаар сэлгэх
Хурлын өрөөнд
-Хурлаа аль болох цөөлөх
-Зайлшгүй хурал хийх бол аль болох цөөн хүн оролцуулах
-Хүн бүр хоорондоо 1 м-ээс хол зайтай суух
-Бүгд амны хаалт зүүх
-Товч, тодорхой ярилцаж, хурлаа хурдан дуусгах
-Бичиг цаас бусдад өгсөн, авсныхаа дараа гараа угаах
-Цай, кофены аягаа буцалж буй халуун усанд хийж ариутгах
-Хурлын үеэр өрөөнд гаднаас цэвэр агаар оруулах
-Хурлын дараа танхимыг ариутгаж халдваргүйжүүлэх
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.