"ЖИ ТАЙМ" сүлжээний хохирогчдыг шүүхэд ирж уулзахыг мэдэгдлээ

 "ЖИ ТАЙМ" сүлжээний хохирогчдыг шүүхэд ирж уулзахыг мэдэгдлээ

Хоёр жилийн хугацаанд 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж, уг хэргийг прокурорт шилжүүлсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл уг хэргийг шүүхэд шилжүүлж, хурлын тов албан ёсоор гарлаа.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдрийн 10:00 цагт хийхээр тогтоогоод байна.

Энэхүү хэрэгт “Юнит сайклер” ХХК-нд залилуулсан гэх 603 хохирогч байгаа тул залилуулсан иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 202 тоотод 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс өмнө ирж уулзахыг шүүхээс мэдэгдлээ. 

Хаяг: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, КТМС-ын ард, Шүүхийн байр.

Холбоо барих утас: 95200524.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.