"Анхан, дунд шатанд гарсан алдаанаас болж ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРСОН гэдгийг мартаж болохгүй"

"Анхан, дунд шатанд гарсан алдаанаас болж ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРСОН гэдгийг мартаж болохгүй"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.02.01/ ОБЕГ-т ажиллаж, үүрэг чиглэл өгч байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаандаа бид дүгнэлт хийх ёстой. Та бүхнийг магтах гэж ирээгүй. Цар тахал бол цогц асуудал болохоор шийдэл нь цогц байх ёстой. ОБЕГ болон эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоо тааруу байж ирсэн. Нэгдүгээрт, вакцин оруулж ирнэ. Энд бэлэн үү, төлөвлөгөө байна уу. Сая газар хөдлөлт боллоо, яагаад Засгийн газарт мэдэгдсэнгүй вэ. Хүчний байгууллага нь мэдээлэлгүй байсан шүү. Бид цар тахлыг хөөх биш урьдчилан сэргийлж, угтсан арга хэмжээ авах хэрэгтэй. Дэлхийн олон улсад амжилттай яваа арга хэмжээнүүд байна. Цар тахлыг хэрхэн богино хугацаанд давах туулах вэ, эдийн засагтай нь цогцоор нь харж, төлөвлө. Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулах хэрэгтэй байна. Хамтарч ярилцах хэрэгтэй, өдөр шөнөгүй ажиллаж, ярилцах хэрэгтэй. Үйл ажиллагаа чинь салангад байж болохгүй. Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэр замдаа замхарч байна. Ийм байж болохгүй. Одоогийн хадлагаа өөрчлөхгүй бол би хариуцлага тооцож ажиллах болно" хэмээн тодотголоо. 

Үүнээс гадна "Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас болж бүхэн бүтэн Засгийн газар огцорсон шүү. Үүнийг та нар хэзээ ч битгий мартаарай. Шат, шатанд хариуцлага тооцох цаг шүү. Алдаа гаргавал толгойг чинь илэхгүй. Маш шуурхай уялдаатай, шинэлэг менежментээр ажиллахыг шаардана. Ажлаа уялдуулах хэрэгтэй. Энэ бол дайны үеийн нөхцөл байдал. Бид нэгдсэн зохион байгуулалтай, асуудлыг цогц гэж харж байж шийдэл цогц байна. Энэ эдийн засгийнх, энэ эрүүл мэндийн салбарын ажил гэж байхгүй. Бүх салбар уялдаж, цогц хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Ингэж байж эдийн засгаа аварна шүү" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.