Авто тээврийн товчоодоор 8483 хүн нэвтэрчээ

Авто тээврийн товчоодоор 8483 хүн нэвтэрчээ

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8483 хүн нэвтэрчээ.

Тухайлбал 1210 тээврийн хэрэгслээр 2812 зорчигч хот руу нэвтэрч, 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 220.922 автомашины 524.312 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Анхан, дунд шатанд гарсан алдаанаас болж ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРСОН гэдгийг мартаж болохгүй" 2021-02-01

Л.Оюун-Эрдэнэ: Халдвар хамгааллын дэглэм яагаад энэ өрөөнд мөрдөгдөхгүй байна вэ? 2021-02-01

С.Амарсайхан: Алба хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана. 2021-02-01

PCR шинжилгээгээр 35 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-01

Нийслэлд 4387 хүн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа 2021-02-01

Авто тээврийн товчоодоор 8483 хүн нэвтэрчээ 2021-02-01

Хөвсгөл аймагт давтан газар хөдлөлт бүртгэгдсээр байна. 2021-02-01

Зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сайтар хангуулахыг үүрэг болгов 2021-02-01

Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт хамрагдан нутаг буцах иргэдийн анхааралд 2021-02-01

“Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадмын шүлгийг цахимаар хүлээн авна 2021-02-01

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бол цогц асуудал учраас бидний шийдэл ч цогц байх ёстой 2021-02-01