PCR шинжилгээгээр 35 хүнээс коронавирус илэрчээ.

PCR шинжилгээгээр  35 хүнээс коронавирус илэрчээ.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.01/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд хийсэн PCR шинжилгээгээр  35 хүнээс коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  5 433 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эдгээр тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Ойрын хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрснээр хоёр дахь хавьтал нь ойрын хавьтал бол хавьтлуудын тоо өсдөг. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх явцад СХД-ийн 21 дүгээр хороонд ажилладаг хүн өвдсөн нь тогтоогдож, түүний хавьтлуудаас 8 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Ингэснээр Улаанбаатар хотод шинэ голомт үүсэж байна. Идэвхтай байгаа голомтууд дээр СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвийн голомт нэмэгдэж байгаа юм. БЗД-ийн “Х апартмент”, Банк бус санхүүгийн байгууллага, гутлын цех, Микс пицца, Наркологийн төв, Монос, асрамжийн газар, СХД, БГД зэрэг голомт идэвхжил өндөртэй байна. Улаанбаатар хотод нийт халдварын тохиолдол 980 болж байна” гэдгийг тодотгов.

Өнөөдрийн байдлаар,  Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1 814 хүрлээ.

ХӨСҮТ, Цэргийн тэв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай  443 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг хүний биеийн байдал маш хүнд, 67 нь хүндэвтэр, 375 хүн хөнгөн оноштой байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цэцэрлэг, ЕБС-иуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ 2021-02-01

БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 151 хүн эх орондоо ирсэн бөгөөд тэднийг тусгаарласан. 2021-02-01

"Анхан, дунд шатанд гарсан алдаанаас болж ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРСОН гэдгийг мартаж болохгүй" 2021-02-01

Л.Оюун-Эрдэнэ: Халдвар хамгааллын дэглэм яагаад энэ өрөөнд мөрдөгдөхгүй байна вэ? 2021-02-01

С.Амарсайхан: Алба хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана. 2021-02-01

PCR шинжилгээгээр 35 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-01

Нийслэлд 4387 хүн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа 2021-02-01

Авто тээврийн товчоодоор 8483 хүн нэвтэрчээ 2021-02-01

Хөвсгөл аймагт давтан газар хөдлөлт бүртгэгдсээр байна. 2021-02-01

Зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сайтар хангуулахыг үүрэг болгов 2021-02-01

Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт хамрагдан нутаг буцах иргэдийн анхааралд 2021-02-01