С.Амарсайхан: Алба хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана.

С.Амарсайхан: Алба хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.02.01/ ОБЕГ-т ажиллаж, үүрэг чиглэл өгч байна. Энэ үеэр өнгөрсөн хоногт халдварын 14 тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар мэдээллээ. Түүнчлэн өчигдөр БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 151 хүн эх орондоо ирсэн бөгөөд тэднийг тусгаарласан байна. Алба хаагчид халдварт өртөх магадлал нь 13 хувь байна. Өөрөөр хэлбэл, 100 алба хаагчийн 13 нь халдвар авах эрсдэлтэй байгаа талаар хэлж байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Цаашид бүх шатны байгууллагын алба хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, хөрвөх чавдартай ажиллах нь чухал байна. Бүх шатны авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дагаврыг иргэдэд нээлттэй, мэдээллээр хангаж, иргэн бүр хариуцлагатай амьдрах хэрэгтэй байна. Гол нь, мэдээллийн ил тод, нээлттэй, энгийн ойлгомжтой хэлбэрээр мэдээлэл өгдөг байх ёстой. УОК холбогдох байгууллага бүхий л боломжоороо ажилласан. Харамсалтай нь, өөрсдөө гүйцэт, хэрэгжилт нь бага байсан. Гаргасан тогтоол, шийдвэрийг бусдад ойлгуулах, бэлэн байдалдаа уялдуулах, сэтгэл зүрхээ зориулах зүйл дээр анхаарах хэрэгтэй шүү" гэв.

Түүнчлэн "Бүх зүйлийг цогцоор нь авч үзэж ажиллах хэрэгтэй. Аливаа асуудлыг эзэнжүүлж ажиллах болно. Нэг шийдвэр гаргадаг, түүнийг шат шатандаа хэн нь хэрхэн ажиллаж байгааг анхаарах ёстой юм билээ. Чиглэл, чиглэлээрээ судалгаатай, бодит үнэлгээг цаг алдалгүй авч хэрэгжүүлдэг, хатуу хяналт, мэргэжлийн байгууллагыг шат шатанд ажиллуулна. Арга барилын хувьд, асуудал шийдэх чадавхийн хувьд шинэ зохион байгуулалтад орж ажиллах зайлшгүй шаардлагатай байна" хэмээн ярилаа. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаандаа бид дүгнэлт хийх ёстой. Та бүхнийг магтах гэж ирээгүй. Цар тахал бол цогц асуудал болохоор шийдэл нь цогц байх ёстой. ОБЕГ болон эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоо тааруу байж ирсэн. Нэгдүгээрт, вакцин оруулж ирнэ. Энд бэлэн үү, төлөвлөгөө байна уу. Сая газар хөдлөлт боллоо, яагаад Засгийн газарт мэдэгдсэнгүй вэ. Хүчний байгууллага нь мэдээлэлгүй байсан шүү. Бид цар тахлыг хөөх биш урьдчилан сэргийлж, угтсан арга хэмжээ авах хэрэгтэй. Дэлхийн олон улсад амжилттай яваа арга хэмжээнүүд байна. Цар тахлыг хэрхэн богино хугацаанд давах туулах вэ, эдийн засагтай нь цогцоор нь харж, төлөвлө. Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулах хэрэгтэй байна. Хамтарч ярилцах хэрэгтэй, өдөр шөнөгүй ажиллаж, ярилцах хэрэгтэй. Үйл ажиллагаа чинь салангад байж болохгүй. Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэр замдаа замхарч байна. Ийм байж болохгүй. Одоогийн хадлагаа өөрчлөхгүй бол би хариуцлага тооцож ажиллах болно" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн хөл дээрээ бат зогсоно 2021-02-01

Цэцэрлэг, ЕБС-иуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ 2021-02-01

БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 151 хүн эх орондоо ирсэн бөгөөд тэднийг тусгаарласан. 2021-02-01

"Анхан, дунд шатанд гарсан алдаанаас болж ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРСОН гэдгийг мартаж болохгүй" 2021-02-01

Л.Оюун-Эрдэнэ: Халдвар хамгааллын дэглэм яагаад энэ өрөөнд мөрдөгдөхгүй байна вэ? 2021-02-01

С.Амарсайхан: Алба хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана. 2021-02-01

PCR шинжилгээгээр 35 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-01

Нийслэлд 4387 хүн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа 2021-02-01

Авто тээврийн товчоодоор 8483 хүн нэвтэрчээ 2021-02-01

Хөвсгөл аймагт давтан газар хөдлөлт бүртгэгдсээр байна. 2021-02-01

Зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сайтар хангуулахыг үүрэг болгов 2021-02-01