“Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадмын шүлгийг цахимаар хүлээн авна

“Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадмын шүлгийг цахимаар хүлээн авна

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадам уламжлал ёсоор зохион байгуулагдах гэж байна.

Цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгоход оршдог энэ наадам нь 1989 оноос тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ удаагийн наадам хоёр шатны шалгаруулалтаар явагдах бөгөөд нэгдүгээр шатанд өрсөлдөх бүтээлүүдийг өнөөдрөөс ирэх сарын 4-ний өдрийг хүртэл цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим хаягаар хүлээн авна. Хоёрдугаар шатанд шүүгчийн бүрэлдэхүүний онооны дагуу шалгарсан 25 найрагчийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан шүлгийг нь сонсож шилдгүүдээ тодруулах юм. Эх орон, цэрэг дайчдыг яруу тансаг үгээр магтан дуулдаг энэхүү наадмыг уламжлал ёсоор БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулна.

Уралдаанд оролцох яруу найрагчид цэргийн сэдэвт 2-3 шинэ бүтээлээ ирэх 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл tsergiinchuulga.1932@gmail.com цахим хаягаар хүргүүлэх бөгөөд шүлгүүд нь цэргийн сэдэвтэй, урьд нь яруу найргийн наадамд уншигдаж байгаагүй шинэ бүтээлүүд байх ажээ.

Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 95298223, 89074727, 99299634 дугаарын утаснаас лавлах боломжтой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлд 4387 хүн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа 2021-02-01

Авто тээврийн товчоодоор 8483 хүн нэвтэрчээ 2021-02-01

Хөвсгөл аймагт давтан газар хөдлөлт бүртгэгдсээр байна. 2021-02-01

Зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сайтар хангуулахыг үүрэг болгов 2021-02-01

Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт хамрагдан нутаг буцах иргэдийн анхааралд 2021-02-01

“Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадмын шүлгийг цахимаар хүлээн авна 2021-02-01

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бол цогц асуудал учраас бидний шийдэл ч цогц байх ёстой 2021-02-01

"Монгол газар"-ын Ц.Мянганбаярыг шүүх хурал хойшлуулав 2021-02-01

ҮСХ-ноос 2021 оны “Хүн амын амьжиргааны доод түвшний тооцоо”-г хэлэлцэн баталлаа 2021-02-01

Д.Улам-Оргих: Энэ сарын 6-21-нд хөл хорио тогтоох шаардлагатай 2021-02-01

Системийн нөлөө бүхий банкны шалгуур нарийсчээ 2021-02-01