Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт хамрагдан нутаг буцах иргэдийн анхааралд

Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт хамрагдан нутаг буцах иргэдийн анхааралд

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Токио-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар сарын 10-ны өдрийн тусгай үүргийн нислэгт хамрагдан нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу.

Үүнд:

1. Тусгай үүргийн нислэгт суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусний шинжилгээг заавал өгсөн байна.

2. Нислэг хийгдэх өдрөөс өмнө 72 цагийн дотор коронавирусний халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.

3. Коронавирусын шинжилгээний хариуг алба ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зайлшгүй бичигдсэн байна.

4. Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.

Иргэд коронавирусний шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

Коронавирусний шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг ЭНД -ээс харна уу.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

PCR шинжилгээгээр 35 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-01

Нийслэлд 4387 хүн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа 2021-02-01

Авто тээврийн товчоодоор 8483 хүн нэвтэрчээ 2021-02-01

Хөвсгөл аймагт давтан газар хөдлөлт бүртгэгдсээр байна. 2021-02-01

Зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сайтар хангуулахыг үүрэг болгов 2021-02-01

Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт хамрагдан нутаг буцах иргэдийн анхааралд 2021-02-01

“Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадмын шүлгийг цахимаар хүлээн авна 2021-02-01

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бол цогц асуудал учраас бидний шийдэл ч цогц байх ёстой 2021-02-01

"Монгол газар"-ын Ц.Мянганбаярыг шүүх хурал хойшлуулав 2021-02-01

ҮСХ-ноос 2021 оны “Хүн амын амьжиргааны доод түвшний тооцоо”-г хэлэлцэн баталлаа 2021-02-01

Д.Улам-Оргих: Энэ сарын 6-21-нд хөл хорио тогтоох шаардлагатай 2021-02-01