ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйлд сайн

ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйлд сайн

Хаврын тэргүүн барс сарын дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр

 

  •     Аргын тооллын: 2020.03.04, Лхагва гараг
  •     Билгийн тооллын: 9
  •     Наран ургах шингэх: 7.27-18.41
  •     Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  •     Барилдлага: Рашаан
  •     Шүтэн барилдлага: Төрөхүй
  •     Суудал: Төмөр

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүлштэй.  Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, морь, бич тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.