КОВИД-19 | Иранд 54 мянган хоригдол суллагджээ

КОВИД-19 | Иранд 54 мянган хоригдол суллагджээ

Ираны Засгийн газрын шийдвэрээр коронавирусний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 54 мянган хоригдлыг суллах шийдвэр гаргажээ.

Ираны шүүхийн албаны зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар шинжилгээний хариу сөрөг гарсан, хөнгөн ял шийтгэлтэй хоригдлуудыг сулласан байна.

Иран улсад одоогийн байдлаар коронавирустэй 2336 оношлогдож, 77 хүн амиа алдан, 291 хүн эдгэрээд байгаа юм.

Цаашид халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэн, хөнгөн ял шийтгэлтэй хоригдлуудыг суллах шийд гаргасан гэж Ираны Засгийн газар тайлбарлажээ. 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.