АНУ-д коронавирусний халдвараар есөн хүн нас барлаа
“COVID-19” вирусний халдварын улмаас АНУ-д нас барсан хүмүүсийн тоо ес болж нэмэгджээ.
“ABC News”-ийн мэдээлснээр хоёрдугаар сарын 29-нд АНУ-д коронавирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Вашингтон мужид хүн нас барсны дараа мужийн захирагч Жей Инсли онц байдал зарласан билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр /2020.03.04/ шинэ төрлийн коронавирусийг дэлхийн хэмжээний цар тахал гэж зарлахад эрт байна гэж мэдэгдсэн юм.
Вирусний халдвар авсан тохиолдол дэлхий даяар 90 мянга давсан ч 90 хувь нь Хятад улсад, дийлэнх нь нэг мужид бүртгэгдсэн, 130 гаруй улсад халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй зэргийг ДЭМБ онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.