Дэлхийн дунджаас гурав дахин хурдтай дулаарч байна

Дэлхийн дунджаас гурав дахин хурдтай дулаарч байна

Монгол оронд уур амьсгалын дулаарал маш эрчтэй буюу дэлхийн дунджаас 3 дахин хурдтай дулаарч байгааг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат Засгийн газрын үйл үйл ажиллагааны 2020-2024 онд хийх ажлыг танилцуулах үеэрээ онцоллоо.

Тодруулбал, дэлхийн агаарын дундаж температур сүүлийн 120 жилд 0,84 градусаар ихэссэн бол манай оронд сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2,25 градусаар дулаарчээ.

Олон улсын судлаачид Монгол орон газар зүйн байршил, уур амсьгалын системийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж тодоохойлжээ.

Дэлхийн дулааралтай холбоотой Монгол орны хур тунадасны хэмжээ ч өнгөрсөн 70 жилд багасжээ. Хур тунадас нь дулааны улиралд 90 орчим, өвлийн улиралд 10 орчим хувь байсан хэв маяг нь сүүлийн 40-50 жилд өөрчлөгдөн, нийт хур тунадасны хэмжээ 7,3 хувиар багасжээ.

Өвлийн хугацаанд ордог хур тунадасны хэмжээ нэмэгдэж, дулааны улиралд орох нь багассан. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж олширч байгаа. Сүүлийн 15-20 жилд ган, зудын давтамж ойртойж, үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл нь ч нэмэгдсээр байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллахыг анхаарууллаа 2021-02-02

Монгол шуудан компани, НҮБ-ын “Хэрэглэгчийн шилдэг үйлчилгээ” шагнал хүртэв. 2021-02-02

Товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй 2021-02-02

PCR шинжилгээгээр 18 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-02

Нийслэлийн хэмжээнд 30 байршилд хязгаарлалт тогтоож, тандалт хийж байна 2021-02-02

Дэлхийн дунджаас гурав дахин хурдтай дулаарч байна 2021-02-02

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ 2021-02-02

Батлан хамгаалах салбарын “Хатан ижий” өргөмжлөлд 9 ээжийг тодруулна 2021-02-02

"COVID-19" цар тахлын вакцин импортлох ажлыг баг хуралдав 2021-02-02

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний байгууллагын 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2021-02-02

COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөмж 2021-02-02