"COVID-19" цар тахлын вакцин импортлох ажлыг баг хуралдав
"COVID-19" цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын багийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна.
Тус ажлын багийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. Тэрээр ДЭМБ болон "COVID-19"-ийн эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, үүрэг даалгаврыг өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах яриа хэлэлцээрүүдийг эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.