Батлан хамгаалах салбарын “Хатан ижий” өргөмжлөлд 9 ээжийг тодруулна

Батлан хамгаалах салбарын “Хатан ижий” өргөмжлөлд 9 ээжийг тодруулна

Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-аас “Хатан ижий” өргөмжлөлийг 9 ээжид гардуулах бөгөөд уг ёслолыг 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна.

Энэхүү хүндэтгэлийн ёслол нь ЗХЖШ-аас Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ажлын нэг юм байна.

“Хатан Ижий” өргөмжлөл нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл үр хүүхдүүд нь үе дамжин Зэвсэгт хүчинд алба хааж яваа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ижий нарыг алдаршуулан өргөмжлөх, тэдний гавьяа зүтгэл, гэр бүлийн зөв хандлагыг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Ташрамд дуулгахад, ЗХЖШ, ЦДБЭЧ хамтран залуу, халуун насаа Зэвсэгт хүчнийхээ хөгжил, цэцэглэлтэд зориулсан, үр хүүхдүүдээ ч энэ замнал мөрөөр нь хөтөлсөн ижий нарыг алдаршуулахаар "Хатан ижий"-г зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 46 ээжийг алдаршуулан өргөмжилжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй 2021-02-02

PCR шинжилгээгээр 18 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-02

Нийслэлийн хэмжээнд 30 байршилд хязгаарлалт тогтоож, тандалт хийж байна 2021-02-02

Дэлхийн дунджаас гурав дахин хурдтай дулаарч байна 2021-02-02

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ 2021-02-02

Батлан хамгаалах салбарын “Хатан ижий” өргөмжлөлд 9 ээжийг тодруулна 2021-02-02

"COVID-19" цар тахлын вакцин импортлох ажлыг баг хуралдав 2021-02-02

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний байгууллагын 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2021-02-02

COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөмж 2021-02-02

Монгол орны газар нутгийн 76,8 хувь нь цөлжжээ 2021-02-02

Даатгуулагч үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох хуулийн заалт хүчин төгөлдөр боллоо 2021-02-02