БЗД-ийн 25 дугаар хорооны 100, 170 дугаар байранд хөл хорио тогтоов
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дараах байршлуудад хөл хорио тогтоож, хамгаалалтад авчээ.
Үүнд, Баянзүрх дүүргийн 5-р хорооны 2-р байрны 8-р орц, 25 дугаар хорооны 100, 170 дугаар байр багтаж байна.
Дээрх байрны иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Тиймээс тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлага, заавар зөвлөмжийг дагахыг хүсэж байна хэмээн тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Түүнчлэн тус дүүргийн 5 дугаар хорооны 2-р байрны 8-р орцыг хамгаалалтад аваад байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.