УУХҮ-ийн дэд сайд БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайдтай цахимаар уулзав

УУХҮ-ийн дэд сайд БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайдтай цахимаар уулзав

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал БНЭУ-ын газрын тос, байгалийн хийн дэд сайд Тарун Капуртай цахимаар уулзав.

Сайд Тарун Капур энэ уулзалт нь 2020 оны 12 дугаар сард цахимаар зохион байгуулсан Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны 7 дугаар хуралдаан, өнгөрсөн сард Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Прадхантай хийсэн уулзалтын үргэлжлэл гэдгийг тэмдэглээд, энэ  оны нэгдүгээр сарын 29-нд “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай”хуулийг УИХ-аар батлуулсанд баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ энэ төсөлд онцгой ач холбогдол өгч байгаад талархал илэрхийллээ.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь төлөвлөлтөөс бүтээн байгуулалтын үе шатанд шилжсэнийг дурдаад, “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай”хуулийг батлуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулах эрх зүйн орчин бүрдүүлж байгааг онцлов.

Уулзалтын үеэр дамжуулах хоолой байгуулах төслийн нарийвчилсан ТЭЗҮ, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлахад Энэтхэгийн талаас дэмжлэг үзүүлэх, EPC-2, EPC-3 багцын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах ажлыг эрчимжүүлэхэд хоёр тал идэвхтэй хамтран ажиллахыг хүслээ.

Дэд сайд Т.Капур Монголын талаас тавьсан хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлан хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн, хоёр улсын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор сайн чанарын коксжих нүүрсийг Монгол Улсаас БНЭУ-д нийлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ 2021-02-04

Орос, Монголын эрдэмтэд хамтран цоохор ирвэсийн тархац нутгийг судална 2021-02-04

Хөл хорионы үед дараах 10 төрлийн байгууллага ажиллана 2021-02-04

НҮБ-ын Хүн амын сангаас амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өгөв 2021-02-04

PCR шинжилгээгээр 31 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-04

УУХҮ-ийн дэд сайд БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайдтай цахимаар уулзав 2021-02-04

Гадаадад гацсан иргэдийн эх орондоо буцаж ирэх эрх зөрчигдөөгүй гэж Цэц дүгнэжээ 2021-02-04

"ЭЭЖДЭЭ БАЙГАЛИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭНГ" цахим аянд хэрхэн оролцох вэ...? 2021-02-04

"Улаанбаатар хотын Худалдааны танхим" шинэ Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлэв. 2021-02-04

“Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найруулал, радио, подкаст бүтээлийн уралдаан зарлагдлаа 2021-02-04

Улсын хэмжээнд энэ онд барилга, байгууламжийн зураг төслийн 70 ажил зарлана. 2021-02-04