“Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найруулал, радио, подкаст бүтээлийн уралдаан зарлагдлаа

“Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найруулал, радио, подкаст бүтээлийн уралдаан зарлагдлаа

Монголын Эмнести интернэшнл, Оюу толгойн хяналт, Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв төрийн бус байгууллагууд хамтран Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжихэд хүний эрх хамгаалагчдын оруулж буй хувь нэмэр, тэдэнд тулгарч буй сорил бэрхшээлийн талаар олон нийтэд таниулан, хамгаалуулахаар сэтгүүлч, чөлөөт уран бүтээлч, нийтлэгчдийн дунд “Хүний эрх хамгаалагч зоригтныг танилцуулъя” сэдвийн хүрээнд хөрөг найруулал бичих, радио, подкаст бүтээлийн уралдаан зарлажээ. Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

-Хүний эрхийг хамгаалах салбарт манлайлж, хувь нэмэр оруулж яваа хүний эрх хамгаалагч, идэвхтэн тэмцэгчид (зөвхөн хавсралтад дурдагдсан нэрсээс заавал сонгох)-ээс аль нэгийг нь сонгож хөргийн гол дүрээ болгоно.

-Хөрөг найруулалдаа Хүний эрх хамгаалагч гэж хэн байх ёстой гэдгийг олон улсын болон үндэсний эрх зүйн баримт бичигт хэрхэн тусгагдсаныг дурдаж, тухайн хүний үйл ажиллагаа, түүхтэй нь холбон тайлбарлана.

-Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцох болсон шалтгаан, учирч байсан саад бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хөндөнө.

-Хүний эрхийг хамгаалах талаар хийж бүтээсэн бодит сайн жишээг өгүүлэн тайлбарлана.

-Хүний эрх хамгаалагчийг хамгаалахад юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуудлыг заавал багтааж оруулна.

-Аль болохоор дурдах биш тодорхой жишээн дээр харуулж “хэн ч хүний эрх хамгаалагч байж болох, мөн тэднийг хамгаалахад юу хэрэгтэй” гэдэг дээр санаа дэвшүүлсэн байна.

-Уралдаанд оролцогчид бүтээлээ сонин, сэтгүүл, веб сайт, радиод нийтэлж, нэвтрүүлсэн байх бөгөөд давхар сошиал орчинд түгээсэн байна.

БҮТЭЭЛИЙН ХЭМЖЭЭ, ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:

Хөрөг найрууллын үгийн тоо 1300-1800 хооронд байна.

Радио, подкастын бүтээлийн үргэлжлэх хугацаа 10-12 минут байна.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Уралдаанд ирүүлэх бүтээлийг Монголын Эмнести Интернэшнл байгууллагад 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 12:00 цагаас өмнө хэвлэмэл болон софт файлаар бичиг баримтын хуулбарын хамт илгээнэ. Бүтээлийн ирсэн хувийг буцааж олгохгүй.

УРАЛДААНД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧИЙГ БҮРТГЭХ:

Сэтгүүлчид Монголын Эмнести Интернэшнлийн amnestymongolia8@gmail.com хаягаар болон 99788094; 70004708 утсаар хандаж, урьдчилан бүртгүүлж, нэмэлт мэдээлэл авснаар уралдаанд оролцох эрх нээгдэнэ.

УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ:

Уралдааныг хүний эрх хамгаалагч, сэтгүүлчдээс бүрдсэн мэргэжлийн баг шүүн шалгаруулна. Шалгаруулалтыг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрүүдэд хийж, дүнг 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гаргаж, www.amnesty.mn цахим хуудсанд байршуулна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

PCR шинжилгээгээр 31 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-04

УУХҮ-ийн дэд сайд БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайдтай цахимаар уулзав 2021-02-04

Гадаадад гацсан иргэдийн эх орондоо буцаж ирэх эрх зөрчигдөөгүй гэж Цэц дүгнэжээ 2021-02-04

"ЭЭЖДЭЭ БАЙГАЛИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭНГ" цахим аянд хэрхэн оролцох вэ...? 2021-02-04

"Улаанбаатар хотын Худалдааны танхим" шинэ Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлэв. 2021-02-04

“Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найруулал, радио, подкаст бүтээлийн уралдаан зарлагдлаа 2021-02-04

Улсын хэмжээнд энэ онд барилга, байгууламжийн зураг төслийн 70 ажил зарлана. 2021-02-04

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдахаас урьдчилан сэргийллээ 2021-02-04

“The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоос худалдаанд гарчээ 2021-02-04

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-д ажиллалаа 2021-02-04

ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын элсэгч нарт олгодог 500 тэтгэлгийн талаар мэдээлэл хийнэ 2021-02-04