Улсын хэмжээнд энэ онд барилга, байгууламжийн зураг төслийн 70 ажил зарлана.

Улсын хэмжээнд энэ онд барилга, байгууламжийн зураг төслийн 70 ажил зарлана.

 Улсын хэмжээнд энэ онд барилга, байгууламжийн зураг төслийн 70 ажил зарлана.

Өнгөрсөн онд 37 барилга байгууламжийн зураг төслийн гэрээ хийжээ. Харин 2022-2024 онд 212 төсөл, үйл ажиллагааны зургийн ажлыг зарлахаар төлөвлөөд байгаа аж.

“Улсын төсвийн хөрөнгөөр барих барилга, байгууламжийн зураг төслийн бодлогыг нэгдсэн удирдлага дор байлгахын тулд БХБЯ-нд шилжүүлсэн. Ингэснээр хөрөнгө оруулалтыг зөв зохистой төлөвлөх үндсэн суурь болно” гэдгийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар барилгын зураг, төсөл зохиогчидтой уулзах үеэрээ хэллээ.

Уулзалтаар Барилга байгууламжийн зураг төслийн асуудалд Засгийн газраас барьж буй чиглэл, томоохон төсөл, үйл ажиллагааны талаар танилцуулав.

“Зураг төсөл бол бүх бүтээн байгуулалтын үндэс суурь. Зураг төсөл зохиоход цаг хугацаа, хүч хөдөлмөр их зарцуулдаг учир боловсруулах жишиг үнэлгээг шинэчлэн баталсан. Ингэснээр зураг төсөл боловсруулалт 55 хувиар нэмэгдсэн”-ийг сайд дурдсан юм.

Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах чиглэлд “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр, “Залуус 1,2,3” орон сууцны цогцолбор хороолол барихаар төлөвлөөд байгаа.

Монгол Улсад 2020 оны байдлаар барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй 910 аж ахуйн нэгж байгаагийн 155 нь идэвхтэй ажиллаж байна. 

Уулзалтад БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны газрын дарга, Барилгын хөгжлийн төв, ТОСК, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгын инженер геологчдын холбоо, Төсөвчдийн холбоо, Монголын архитекторуудын эвлэл, Зураг төсөл зохиогч байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УУХҮ-ийн дэд сайд БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайдтай цахимаар уулзав 2021-02-04

Гадаадад гацсан иргэдийн эх орондоо буцаж ирэх эрх зөрчигдөөгүй гэж Цэц дүгнэжээ 2021-02-04

"ЭЭЖДЭЭ БАЙГАЛИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭНГ" цахим аянд хэрхэн оролцох вэ...? 2021-02-04

"Улаанбаатар хотын Худалдааны танхим" шинэ Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлэв. 2021-02-04

“Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найруулал, радио, подкаст бүтээлийн уралдаан зарлагдлаа 2021-02-04

Улсын хэмжээнд энэ онд барилга, байгууламжийн зураг төслийн 70 ажил зарлана. 2021-02-04

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдахаас урьдчилан сэргийллээ 2021-02-04

“The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоос худалдаанд гарчээ 2021-02-04

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-д ажиллалаа 2021-02-04

ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын элсэгч нарт олгодог 500 тэтгэлгийн талаар мэдээлэл хийнэ 2021-02-04

Монголоос самрыг БНХАУ-ын Жилинь муж руу дундын зуучлагчгүйгээр экспортолно 2021-02-04