БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хороо бүгд хурлаа энэ сарын эхээр зохион байгуулна гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр мэдээлжээ.
“Rodong Sinmun” сонины ням гаргийн дугаарт мэдээлснээр, улс төрийн товчооны байнгын хороо энэхүү шийдвэрийг гаргажээ. Бүгд хурлаар 2021 оны стратегийн төлөвлөгөөг эцэслэн шийдвэрлэнэ гэж уг мэдээнд тэмдэглэсэн байна.
БНСУ-ын “Yonhap” агентлагийн мэдээлснээр, хурлын хөтөлбөрт өнгөрсөн сард болсон намын их хурлын үеэр хэлэлцсэн батлан хамгаалах, эдийн засгийн асуудлуудыг эн тэргүүнд тавьж магадгүй байгаа ажээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун намын их хурлын үеэр АНУ-ыг улс орныхоо гол дайсан хэмээн тодорхойлоод, Пёньян цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээ улам бэхжүүлэх болно гэж амлажээ.
БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааг чиглэсэн ямар нэгэн бодлого хэрэгжүүлэх эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна гэж БНСУ-ын томоохон сонинууд мэдээлж байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.