БНАСАУ-ын зүүн нутагт өнөө өглөө хоёр сул газар хөдлөлт болсон гэж БНСУ-ын Цаг уурын газар мэдээлжээ.
“3.2 магтитудын хүчтэй эхний газар хөдлөлт Өмнөд Хамгён мужийн Чанжин тойргоос зүүн хойд зүгт 37 километрийн зайд 3:37 цагт болсон” гэж Цаг уурын газраас мэдээлсэн байна.
Хоёр дахь газар хөдлөлт 2.3 магнитудын хүчтэй байсан бөгөөд 7:46 цагийн орчимд Чанжин тойргоос зүүн хойд зүгт 43 километрийн зайд болжээ.
Газар хөдлөлтүүдийн голомт 24 километрийн гүнд байсан бөгөөд сул хүчтэй байсан тул ихэнх хүнд мэдрэгдээгүй байх төлөвтэй байна.
Цаг уурын газрын мэргэжилтний мэдээлснээр, хоёр дахь газар хөдлөлт нь эхнийхийн дараах чичирхийлэл байсан уу, тусдаа газар хөдлөлт байсан уу гэдгийг тогтооход цаг хугацаа шаардлагатай ажээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.