БНСУ-ын нийслэл хотын эрх баригчид коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн гэрийн тэжээвэр муур, нохдод шинжилгээ хийхээр болжээ.
Сөүл хотын захиргааны төлөөлөгч Пак Ю Мигийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт орших Жинжү хотод гэрийн тэжээвэр муураас халдвар илэрсний дараа эрх баригчид гэрийн тэжээвэр амьтдыг коронавирусний шинжилгээнд хамруулах хөтөлбөрийг баталжээ.
Шинжилгээг малын эмчээр ахлуулсан эмч нарын явуулын баг зөвхөн шинж тэмдэг илэрсэн муур, нохойд хийх юм байна. Хэрэв гэрийн тэжээвэр амьтанд коронавирус оношлогдвол эзнийх нь гэрт эсвэл тусгай байранд 14 хоног тусгаарлах аж.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.