Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрчээ

Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.05/

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагийн мэдээллээр ДЭМБ-ын мэдээллээр КОВИД-19 халдвар 79 оронд бүртгэгдээд байна. БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-ын Дэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн. Хүн амын бөөгнөрөл нь халдвар тараах үндэслэл болж байгаа. Австрали, АНУ-д асрамжийн газрын өндөр настнууд өвчилсөн байна" гэв. 
ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ “Энэ өвчин томуу биш, одоогийн байдлаар КОВИД-19 халдварын эсрэг дархлаатай нэг ч хүн байхгүй. Тийм учраас улс орон бүр хариуцлагатай байж, шинэ коронавирусний халдвараас  урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхааруулсан. КОВИД-19 халдварыг өндөр эрсдэлтэй гэж үзсэн хэвээрээ байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр өглөөний Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 27 зорчигч ирсэн. Үүнээс нэг зорчигчийг Багабаян дахь амралтын газар тусгаарласан. Тухайн зорчигч Москвагаар дамжиж ирсэн байснаа нууж, ажилдаа явсан байсныг камераар шүүж тогтоосон. Өвчлөл гарсан оронд зорчсоноо нуух хэрэгггүй гэж иргэдээс хүсмээр байна. Нэгдүгээр  сарын 9-нөөс хойш 532 сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Өнөөдөр 12:00 цагаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Зүрх судасны мэс заслын тасгийг нээнэ” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.