Шинэ коронавиусний халдвартай 53 351 тохиолдол бүртгэгджээ
ЭМЯ-ны мэдээлснээр, энэ сарын 5-ны 10.00 цагийн байдлаар шинэ коронавирусний халдвараар 3 283 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 95 424-д хүрсэн бол 53 351 хүн эдгэрчээ.
Одоо 44 мянга орчим өвчтөн эмчлүүлж байгаа аж. Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдээгүй хэдий ч урьдчилан сэргийлэхийн тулд өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах, гараа савандаж сайтар угаах, халуун, бүлээн шингэн ихээр уух, олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх, бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийхийг ЭМЯ анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.